Хүнсний технологи, чанар аюулгүй байдлын профессорын багийн номны тухай мэдээлэл

Нийтлэгдсэн: 2011-09-27
Хүнсний технологи, чанар аюулгүй байдлын профессорын багийн номны тухай мэдээлэл

Зохиогч: ШУ-ны доктор (Sc.D), профессор Ц.Батсүх, Доктор (Ph.D), дэд профессор Я.Алтанцэцэг,  магистр Д.Цэцэнбилэг 

АЮУЛГҮЙ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДЭС”

 Эл ном нь  хүнсний үйлдвэр, худалдаа эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн хүнс үйлдвэрлэх, борлуулах үндсэн асуудлыг тусгасан болно. Мөнхийн үсэг хэвлэлийн газар ISBN 978-99962-1-238-3 дугаартай 2011 онд хэвлэгдсэн, 19,25 хэвлэлийн хуудастай.

Энэхүү номонд аюултай хүнсний гарал, үүсэл, хүнснээс үүдэх өвчин эмгэг, аюулгүй хүнс үйлдвэрлэлийн үндэс, тавигдах шаардлага, хүнсний аюулгүй байдалтай холбоотой хууль эрхзүйн зарим баримт бичиг зэргийг тусгасан болно.

Зохиогч: Доктор (Ph.D), дэд профессор Я.Алтанцэцэг,  Доктор (Ph.D) дэд профессор Ж.Туяацэцэг, Магистр, (M.Sc) Ш.Алтанцэцэг нар бичин Доктор (Ph.D), профессор  Р.Батмэнд хянан тохиолдуулсан болно.

БУУДАЙН ГУРИЛЫГ БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИ”

 Эл ном нь  буудайн гурилын үйлдвэрийн ажилтан, инженер технологичид болон  шинжээч, судлаач, их дээд сургуулийн оюутнуудад зориулагдсан болно. ШУТИС-ийн ХҮСТөвд ISBN: 978-99962-51-68-9 дугаартай 2011 онд хэвлэгдсэн, 25,6 хэвлэлийн хуудастай.

 Энэхүү номонд буудайн ангилал, химийн найрлага, боловсруулах, гурил баяжуулах технологи, арга ажиллагаа, үйлдвэрлэлийн техно-химийн хяналтын талаарх мэдээллийг багтаасан бөгөөд үндсэн 2 бүлгээс бүрдэнэ.  

   

 Зохиогч: Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич Д.Рэгдэл

Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Энхтуяа

“БЭЛЧЭЭРИЙН МОНГОЛ МАЛЫН МАХ”

Бэлчээрийн монгол малын махны хүнс тэжээлийн болон биологийн үнэт чанарын судалгааны дүнг эмхэтгэн, бусад улсад үржүүлдэг малын махны үзүүлэлттэй харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөх хэлбэрээр туурвисан энэхүү монографийг хүнс, хөдөө аж ахуй болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа-шинжилгээний ажил эрхэлдэг багш, судлаач, эрдэм шигжилгээний ажилтан, мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшнийхэнд зориулсан болно.

ISBN 978-99962-2-177-4дугаартай,  24.6 хэвлэлийн хуудастай,“Соёмбо принтинг” ХХК-ийн хэвлэлийн газар 2012 онд хэвлэгдсэн.

Зохиогч: Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Энхтуяа

“МАХ СУДЛАЛ”

(ШУТИС-ийн МАНАЙ ЭРДЭМТЭД эрдмийн бүтээл) 

Энэхүү бүтээл нь хүнс, хөдөө аж ахуй болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа-шинжилгээний ажил эрхэлдэг багш, судлаач, эрдэм шигжилгээний ажилтан, мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, үйлдвэрлэгчид болон оюутнуудад  зориулагдсан бөгөөд монгол махны найрлага, чанарын судалгаа, түүний системийн хандлагын үндэслэлийг тогтоож, монгол малын мах судлалын чиглэлийг гаргаж өгсөн юм.

ISBN 978-99929-66-93-9дугаартай, 20.0 хэвлэлийн хуудастай,ШУТИС-ийн  Хэвлэлийн үйлдвэрт 2012 онд хэвлэгдсэн.

Орчуулсан:    Д.Батсайхан, доктор (Ph.D),

                    Б.Энхтуяа, доктор (Sc.D), профессор

                    С.Бүрэнжаргал, доктор (Ph.D), дэд профессор

“МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ” гарын авлагын танилцуулга

(НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас бэлтгэсэн гарын авлагын орчуулга) 

Энэхүү гарын авлагыг махны үйлдвэрлэлийн бодлого, хэрэгжүүлэлт, хяналтын асуудлаар шийдвэр гаргагчид, малын эмч, мал нядалгааны газар, махны үйлдвэрийн удирдлага, ажилтнуудад зориулан орчуулсан бөгөөд манай улсад анх удаа орчуулагдан хэвлэгдэж байгаа учир махны үйлдвэрлэл болон махны хяналтыг олон улсын шаардлагад нийцүүлэн сайжруулж, махны үйлдвэрлэлийн бүх гинжин хэлхээнд ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэн стандартын шаардлага хангасан эрүүл хүнс бэлтгэж хүн амын хэрэгцээг хангах талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулахад онол, практикийн ач холбогдолтой юм.

ASIE/2007/146-568дугаартай, 32 хэвлэлийн хуудастай,“Эрдэнэзул” ХХК-ийн хэвлэлийн газар 2012 онд хэвлэгдсэн.

 

Орчуулсан:                Б.Энхтуяа, доктор (Sc.D), профессор

                                С.ЭнхбаярЖ.Сосоржав

“мах боловсруулах технологи”

Энэхүү номыг мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид, оюутан, мэргэжлийн ажилтан, ажилчдын хэрэгцээнд зориулсан бөгөөд мах боловсруулах арга, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах, энэ үед ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, махыг энгийн нөхцөлд боловсруулах, уламжлалт аргаар хатаах, мал, амьтны өлөн гэдэс, нарийн гэдэс цэвэрлэж бэлтгэх, мах боловсруулахад ашиглагддаг нэмэлт бодисыг тодорхойлох, хэрэглэх зэрэг практик ажиллагааг түлхүү тайлбарлаж тусгасан болно.

30.62 хэвлэлийн хуудастай, “Мөнхийн үсэг Групп” ХХК-ийн хэвлэлийн газар хэвлэгдсэн.


Зохиогч:  магистр Ц.Цэен, микробиологич Ц.Даваадорж, магистр Ц.Сэлэнгэ, магистр Б.Чулуунцэцэг нар бичсэн.

“ИСГЭЛТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ”номынтовч танилцуулга

 Энэхүү ном нь  хүнсний үйлдвэр, худалдаа эрхлэгчдэд, Хүнсний технологийн мэргэжлийн оюутнуудад зориулсан бөгөөд исгэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сонгомол технологи, технологи тус бүрийн онолын үндэс буюу технологийн үе шатанд явагдах физик-хими, биохимийн хувиралуудыг тайлбартайгаар боловсруулсан.Мөн тухайн технологийн чиглэлээр  гарч буй орчин үеийн зарим дэвшилтэт арга-технологийг тусгасан болно. ISBN 978-99962-886-6-1дугаартай, 22 хэвлэлийн хуудастай, “Алмаз пресс” ХХК-ийн хэвлэлийн үйлдвэрт 2012 онд хэвлэгдсэн.

Зохиогч:ШУ-ны доктор (Sc.D), профессор Ц.Батсүх, Доктор (Ph.D), дэд профессор Я.Алтанцэцэг,  Доктор (Ph.D) Э.Энхцэцэг, докторант  О.Гансайхан нар бичин тохиолдуулсан болно.

ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХҮНС СУДЛАЛ” номын товч танилцуулга

 Эл ном нь  хоол, хүнсний чиглэлээр суралцагсад, судлаач, эрдэмтэд,  үйлдвэр, худалдаа эрхлэгч болон  сонирхогч хүн бүхэнд зориулагдсан болно. Мөнхийн үсэг хэвлэлийн газар ISBN 99962-1-147-8 дугаартай 2011 онд хэвлэгдсэн, 28,75 хэвлэлийн хуудастай.

Зохицуулах үйлчилгээтэй хүнс судлал номыг  ШУ-ны доктор (Sc.D), профессор Ц.Батсүх, Доктор (Ph.D), дэд профессор Я.Алтанцэцэг,  Доктор (Ph.D) Э.Энхцэцэг, докторант  О.Гансайхан нар бичин тохиолдуулсан болно.

Энэхүү номонд түүх, хими, биологи, анагаах ухаан, хүнс судлал,  хөдөө аж ахуйн шинжлэх ухааны мэдээллийн эх сурвалжид тулгуурлан хооллохуйн онолын үзэл баримтлалууд, эдгээрийн эерэг болон сөрөг тал, хүнсний бүрэлдэхүүн бодисын ач холбогдол хийгээд бие махбодид гүйцэтгэх үүргийг бичиглэж Монголчуудын өдөр тутам хэрэглэж  буй  байгалийн гаралтай бөгөөд  зохицуулах үйлчилгээтэй бодис агуулдаг хүнсний гарвал үүсэл, ангилал, бүрэлдэхүүн бүтэц болон ач холбогдлыг  тусгасан болно.

М.Гүнсэндорж. Манай эрдэмтэд Боть 49.

“Хүнсний үйлдвэрийн техник, технологийн онол, аргазүйн асуудал”

2012 онд хэвлэгдсэн. ISBN-978-99962-51-77-1. 210 хуудастай.

 Эмхэтгэсэн: ШУ-ны доктор, профессор Д.Цэцэгээ Редактор: Д.Цэцэгээ, Б.Энхээ

 ШУТИС. ХИБС-ийн профессор, ШУ-ны доктор Д.Цэцэгээ нь өөрийн Ph.D докторын диссертацийн удирдагч, ШУ-ны доктор М.Гүнсэндоржийн  1972-2010 оны эрдмийн бүтээлүүдийг эмхэтгэн цэгцэлж, бэлтгэн хэвлүүлсэн юм.

 Энэ бүтээлд шинжлэх ухааны доктор, дэд профессор М. Гүнсэндоржийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээс товчлон бичсэн бөгөөд өмнө хэвлэгдсэн зарим бүтээлийг түүвэрлэн нэгтгэхийг зорилоо.

Номонд хүнсний материалын инженерийн реологи, үндэсний гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх экструзийн судалгааны талаар сүүлийн 25 жил хийсэн ажлын үр дүн, мэдлэг туршлагаа багтаасан юм. 

Энэ номыг хүнсний үйлдвэрийн салбарт реологийн шинжлэх ухааны судлал, үндэсний гурилан бүтээгдэхүүний техник, технологи, сургалтын чиглэлээр ажилладаг инженерүүд, судлаачид, багш, оюутнууд болон мэргэжилтнүүдэд зориулсан болно.

 

Зохиогч: Доктор (Ph.D), дэд профессор Я.Алтанцэцэг,  Доктор (Ph.D) Э.Энхцэцэг, Докторант О.Гансайхан нар бичин ҮХААЯ-ны мэрэгжилтэн Б.Одонхүү хянан тохиолдуулсан болно.

ХҮНСНИЙ БУУДАЙН СТАНДАРТ, АНГИЛАЛ”

 Эл гарын авлага нь  буудайн тариалан эрхлэгч, боловсруулах үйлдвэрийн ажилтан, инженер технологич, менежер болон  импорт эрхлэгчид нарт зориулагдсан болно. Шинрё Принтс хэвлэлийн газар 2012 онд хэвлэгдсэн, 48 хуудастай.

 Энэхүү гарын авлагад буудайн ангилал, найрлага, чанар болон түүнийг тээвэрлэх, хадгалахад тавигдах шаардлага, хяналт, холбогдох стандартын талаарх мэдээллийг эмхэтгэсэн болно.  

Зохиогч Б.Мягмарсүрэн, ШУТИС-ийн ХИБС-ийн доктор, (Ph.D), дэд профессор

 Хянаж зөвлөсөн: Ж.Балжинням ШУТИС-ийн ХИБС-ийн доктор, (Ph.D), дэд профессор

 

Хүнсний үйлдвэрийн барилга, инженерийн төлөвлөлтийн үндэс” сурах бичгийн танилцуулга

“Алмаз пресс” ХХК-ийн хэвлэлийн үйлдвэрт ISBN 978-99962-995-0-6 дугаартай, 272,34 хэвлэлийн хуудастай, 2012 онд хэвлэгдсэн.

 “Хүнсний үйлдвэрийн барилга, инженерийн төлөвлөлтийн үндэс” сурах бичиг нь хүнсний үйлдвэрийн барилга, байгууламж, тэдгээрийг бүтээхийн тулд ямар түүхий эд, материал ашигладаг, барилгын материал, эд ангийн хийцүүдийг хэрхэн буй болгодог, үйлдвэрийн барилга, байгууламжуудыг хэрхэн бүтээдэг, инженерийн хангамж гэж юу болох, инженерийн хангамжийн тооцоо, шийдлийг хэрхэн гаргаж төсөл хийх тал дээр анхан шатны цогц мэдлэг олгоно. Энэхүү сурах бичгийн бүлэг тус бүрт инженерийн тооцоо хийх аргачлал, томъёо, жишээ бодлогууд болон инженерийн зураглалыг оруулсан болно.

Энэхүү сурах бичгийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын их, дээд сургууль, коллежийн оюутан, багш болон инженер техникийн ажилтнуудад зориулсан болно.

Зохиогч: ШУ-ны доктор, профессор Д.Цэцэгээ, доктор Ph.D Б.Отгонбүзмаа

Редактор: доктор Ph.D С.Нарандэлгэр, доктор Ph.D Э.Энхцэцэг

“Талх, чихэр, боов, гоймонгийн үйлдвэрийн төсөл зохиох аргачилсан заавар”

  2012 онд хэвлэгдсэн. ISBN 978-99962-51-78-8.  164 хуудастай. 

  Энэхүү гарын авлагыг Талх, чихэр, боов, гоймонгийн үйлдвэрийн технологийн хичээлийн сургалтын явцад олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн, нэгтгэн дүгнэж инженерийн тодорхой зорилтыг иж бүрнээр шийдвэрлэх болон жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааг шинээр ба шинэчлэн зохион байгуулах арга зүйг эзэмшиж төсөл зохиоход ашиглана. 

            Талх, чихэр, боов, гоймонгийн үйлдвэрийн төслийн технологийн тооцоог аргачилсан буюу тодорхой жишээн дээр бодолт хийх байдлаар бичиж, зарим бүтээгдэхүүний жор орц, үйлдвэрийн бага оврын тоног төхөөрөмжийн сонголт хийхэд зориулан ерөнхий байдлын зураг, бүдүүвч ба техникийн үзүүлэлтүүдийг оруулсан болно.

Хүнсний үйлдвэрийн технологийн чиглэлээр сурч буй оюутнууд, үйлдвэрийн инженерүүд болон мэргэжилтнүүдэд, жижиг, дунд үйлдвэрийн төсөл зохиох хүмүүст гарын авлага болгон энэхүү номыг зориулав.

Зохиогч: ШУ-ны доктор, профессор Д.Цэцэгээ, Магистр Ц.Минжмаа

Редактор:  доктор Ph.D Э.Энхцэцэг

”Талх үйлдвэрлэх технологи” Лабораторийн гарын авлага,

2011 онд хэвлэгдсэн. 40 хуудастай.

 Энэхүү гарын авлага нь Талх, чихэр, боов, гоймонгийн үйлдвэрийн технологи II хичээлд болон Хүнсний үйлдвэрлэлийн технологич инженер мэргэшлийн сургалттай ангийн оюутнуудад зориулагдсан болно. Талх, нарийн боовны зориулалтын түүхий эдийн шинж чанар, найрлага, үйлдвэрт хадгалах, бэлтгэх талаар онолын үндсийг оруулсан. Мөн зарим нэр төрлийн талх, боовыг үйлдвэрлэх технологи ажиллагаа, бэлэн бүтээгдэхүүний шинжилгээний аргачлалуудыг багтаасан юм. Нэг лабораторийн ажлыг 6 – 8 цагт гүйцэтгэх боломжтой.

   

Энэхүү номыг ШУТИС-ийн багш нар туурвиж Академич Ч.Авдай, Академич Б.Энхтүвшин нар хянан тохиолдуулсан бөгөөд 24 дүгээр бүлэг буюу Хүнсний үйлдвэрийн технологи хэсгийг Доктор (Ph.D), дэд профессор Я.Алтанцэцэг,  Доктор (Ph.D), дэд профессор Ч.Цэнд-Аюуш, Доктор (Ph.D), дэд профессор Б.Мягмарсүрэн,  Доктор (Ph.D) Э.Энхцэцэг, Докторант О.Гансайхан нар бичсэн болно.

МОНГОЛ УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРУУДЫН ТЕХНОЛОГИ” номын товч  танилцуулга

 Эл ном нь  буудайн тариалан эрхлэгч, боловсруулах үйлдвэрийн ажилтан, инженер технологич, менежер болон  импорт эрхлэгчид нарт зориулагдсан болно. ШУТИС-ийн ХҮСТөвд ISBN: 978-99962-51-56-6 дугаартай 2011 онд хэвлэгдсэн, 55 хэвлэлийн хуудастай.

            Энэхүү номын Хүнсний үйлдвэрийн технологи бүлэгт Сүү, цагаан идээний технологи, Мах, махан бүтээгдэхүүний технологи, Буудайн гурил үйлдвэрлэх технологи, Гурилан бүтээгдэхүүний технологи, Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах технологи, Исгэлтийн үйлдвэрлэлийн технологийн талаарх мэдээллийг тусгасан болно.
 

 

Видео